Компьютерийн үндэс хичээлийн шалгалтын асуулт
MS-DOS дотоод командууд асуулт
1. Хавтас солих команд.
2. Хавтасны агуулга харах команд.
3. Системийн он тоолол, цаг тоололын команд.
4. Файл устгах команд.
5. Файлын агуулга харах команд
6. Файл хуулбарлах команд.
7. Текстэн файл үүсгэх команд.
8. Мөрөнд урилга тэмдэглэгээг өөрчлөх команд.
9. Диск дээр файл бичих ажиллагааны үед бичилтийг шалгах ажиллагааг залгах буюу салгах команд.
10. Программ болон командын ажиллагааг гараас тасалдуулах команд .
11. Үйлдлийн систем уншихад дэлгэц дээр командын үгүүд давтагдан гарах эсэх болон дэлгэц дээр ямар нэг мэдээлэл үүсгэх зэргийг зохицуулах команд .
12. Ажиллагааг түр зогсоох команд .
13. Командын файлд хэрэглэгдэх бөгөөд түүний мөрийн тайлбарыг дэлгэцэнд гаргах команд .
14. Үйлдийн системийн орчинд тэмдэгтүүдийн мөрийн утгийг нэр мөрөнд дараагын програмууд хэрэглэхээр утга олгох команд .
15. Командын файлд хэрэглэгдэх бөгөөд командын процессороос гарч өмнөх түвшний удирдлагад шилжих команд .
16. Эхний командын файлийн ажиллагаа дуусаагүй байхад өөр командын файл дуудах команд .
17. Командын файлд хэрэглэгдэх бөгөөд түүний аль нэг мөрөөс өөр мөрөнд шилжих команд .
18. Тодорхой нөхцөл шалгаад энэ нөхцөл биелсэн эсэхээс хамаарч аль нэг команд руу шилжүүлэх команд .
19. Командын файлд хэрэглэгдэх ба ямар нэг командыг олон удаа давтан ажиллуулах команд .
20. Командын файлд үүсгэхэд хэрэглэх бөгөөд санах ойн хувьсагчийн байрлалыг өөрчлөх команд . Өөрөөр хэлбэл 10-с олон параметрд хандах боломжтой юм.
MS-DOS гадаад командууд
21. Өгөгдлийн файл хайх замыг урдчилан зааж өгөх команд . Нэг удаа энэ командыг оруулснаар үйлдлийн систем шаардлагатай өгөгдлийн файлуудыг энд заасан хавтсуудад хайж олно.
22. Ямар нэг диск хөтлөгчид үсэгт нэр оноох команд . Ингэснээр хандах нэр ажиллагааг өөрчлөх боломжтой болно.
23. Файлийн шинжийг тохируулах ба харуулах команд .
24. Нэг дискнээс нөгөө диск рүү нэг буюу хэд хэдэн файлд нөөц хуулбар үүсгэх команд .
25. Командын процессорыг ачаалах
26. Нэг хэсэг файлийг нөгөө хэсэг файлтай жиших
27. Хоёр дискний агуулгыг жиших
28. Нэг дискны агуулгыг нөгөө диск рүү хуулбарлах
29. .exe файлыг хоёртын файл болгож хувиргах команд .
30. Олонтаа хэрэглэгддэг файл болон хавтсуудыг нээхэд шаардагддаг хугацааг багасгах команд .
31. Хоёр хэсэг файлуудын агуулгыг жишиж тэдгээрийн хооронд гарсан ялгааг дэлгэцэнд гаргах команд .
32. Хатуу диск дээр системд хэрэглэхээр мэдээлэл бичих бүтэц үүсгэх команд .
33. Өгөгдсөн мөрийг нэг буюу хэд хэдэн файлуудад хайх команд .
34. Дискийг системийн файлууд хадгалахаар хэвшүүлэх команд .
35. Диск хөтлөгчийг өгсөн замтай холбох команд . Ингэснээр нэг диск дээрх хавтасыг нөгөө дисктэй нэг хавтас болгон нэгтгэнэ.
36. Гар удирдах програмыг ачаалах команд .
37. Диск дээрх ботын тэмдгийг үүсгэх команд .
38. Санах ойд ачаалагдсан програмуудын жагсаалт гаргах команд .
39. Дэлгэцэн дээр програм болон дотоод хөтлөгчүүдийн тухай мэдээлэл гаргах команд .
40. Дэлгэцээр гарах мэдээг нэг нэг кадраар гаргах команд .
41. Диск дээрх нэг ба хэд хэдэн сектор гэмтсэн бол тэнд байрласан файлаас мэдээллийг уншиж болхоор сэргээнэ.
42. Диск хөтлөгч дээрх дискийн гэмтсэн секторуудыг шалгах команд .
43. Файлийг өмнөх хувилбараар нь шинэчилэх команд .
44. Backup-аар нөөц хуулбар хийсэн файлыг сэргээх команд .
45. Өгөгдлүүдийг уншиж тэдгээрийг эрэмблээд хэвлэх команд .
46. Замыг тэмдэгт мөрөөр оруулах команд .
47. Үйлдлийн MS-DOS системийн файлуудыг зөөх команд .
48. Өгсөн төхөөрөмж дээрх хавтас, дэд хавтсын сүлжээг дэлгэцэнд харуулах команд .
49. Дискийн хавтас болон бүх дэд хавтас, файлуудыг хуулах команд .
50. Config.sys файлд хэрэглэгдэх shell команд
51. Config.sys файлд хэрэглэгдэх lastdive команд
52. Config.sys файлд хэрэглэгдэх device команд
53. Config.sys файлд хэрэглэгдэх Drivparm команд
54. Fdisk файлд анхдагч DOS муж үүсгэх команд .
55. Fdisk файлд өргөтрөсөн DOS мужид логик хөтлөгчүүд үүсгэх команд .
56. Fdisk файлд мужын мэдээ харах команд .
57. Fdisk файлд өргөтгөсөн DOS муж үүсгэх команд .