Зар

Мэдээлэл технологийн систем

-->


Мэдээлэл технологийн систем хичээлийн бие даалт


ТЕХНИК ХАНГАМЖИЙН ҮНДЭС
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
- Input (
оролтын)
- Processing (
боловсруулалт хийх)
- Storage (
мэдээлэл хадгалах)
- Output (
гаралтын)
- Communications (x
олболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
-
Гар
-
Хулгана
-
Микрофон
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж
 гаргах гэх мэт.
- Central Processing Unit (
CPU)
- Random Access Memory(
RAM)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
-
Уян диск
-
Хатуу диск
-
Оптик диск
-
Zip диск
-
Tape төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
-
Модем
-
Кабель

Процессорын үндэс
Компьютер нь анхлан вакум хоолойг ашигладаг байснаа транзисторыг хэрэглэдэг болсон. Хамгийн сүүлд бидний одоогийн хэрэглэдэг интегральчлагдсан хэлхээ буюу микросхем, чип ашиглах болжээ. Микрокомпьютер, микропроцессор нь микрочипээс бүрдэнэ. Телевиз, утсанд хэрэглэдэг микроконтроллёр нь мөн  микрочипийг ашиглана.
Вакум хоолой->  Transistor->  Микрочип
Дээр үед радионууд жижиг гэрлийн чийдэнгийн хэмжээтэй хурц гэрэлтдэг утас бүхий вакумжсан электрон хоолойг электрон урсгалыг хянахад ашигладаг байжээ. ENIAC төрлийн компьютер нь эдгээр хоолойг 18000-г switch-ийн үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж байв. Харамсалтай нь 7 минут тутамд хоолой нь шатаж эвдэрдэг байв. (ENIAC  нь 1500 фут талбайтай, 30тон житэй байжээ).
Транзистор гарснаар бүхнийг эргүүлэв. Транзистор нь “on” ба “off” гэсэн үйлдлийг хэдэн арван саяар гүйцэтгэж чадах нимгэн цахилгаан унтраалга юм. Транзистор нь электроныг резистороор өнгөрүүлэх бөгөөд энэ нь цахилгаан гүйдлийг эсэргүүцэх материалаар хийгдэнэ. Транзистор нь логик гарцыг бүрдүүлэх бөгөөд гарц нь хэлхээг үүсгэнэ.
Электрон систем дэх тодорхой функцуудыг гүйцэтгэх электрон бүрэлдэхүүнүүдийн багц болох электрон замыг хэлхээ гэнэ. Энэхүү хэлхээ нь CPU мэтийн логик төхөөрөмжийг бий болгоно.
Анхны транзисторууд вакум хоолойноос 100 дахин бага, халаах хугацаа шаардлагагүй, бага энерги зарцуулдаг, арай хурдан найдвартай байв. 1960 он гэхэд транзистор нь хагас см талбайтай болов. Орчин үед 3 сая транзистор ердөө хагас см талбайд багтах болов.
Өнөө үед транзистор нь ердөө микросхемийн нэг хэсэг болсон байна. Энд электрон хэлхээ, зам, транзистороо оруулаад нэг компьютерт багтаах болжээ. Харин ихэвчлэн үүнийг силиконон материалаар үйлдвэрлэх болов. Интеграл схемийг хийж буй технологийг solid-state technology буюу электрон хатуу материалаар дамжин өнгөрч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл электрон нь вакумаар өнгөрөх бус хатуу материалаар урсана гэсэн үг.
            Силикон гэж юу вэ? Яагаад заавал силиконыг хэрэглэж байна вэ? Силиконыг шороо ба элснээс гаргаж авчээ. Энэ нь зөвхөн хямд төсөр болгох төдийгүй хагас дамжуулагч юм.
Хагас дамжуулагч гэдэг нь цахилгааныг дамжуулагч, дамжихгүй материалын завсрын материал юм. Ж: дамжуулагч материалд зэс орно. Дамжуулагч биш материалд пластик орно.
Силикон дээр дамжуулагч металлыг суурилуулснаар интеграл схемийн электрон хэлхээ үүснэ.
Микрочипийн олон төрөл байдаг. Үүнд: микропроцессор, санах ой, логик, холбоонууд график,математик процессорын чипүүд.
Үүнээс хамгийн чухал нь микропроцессорийн чип юм. Микропроцессор нь компьютерийн процессорын багасгасан хэлхээ бөгөөд өгөгдлийг мэдээлэл үрүү боловсруулах хэсэг юм. Компьютерээс бусад зүйлст хэрэглэж буй микропроцессорыг микроконтроллёр гэж нэрлэдэг.

CPU & Main Memory
CPU
2-4Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing)
чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
CPU нь компьютерийн гол цөм бөгөөд control unit, арифметик логик unit (ALU)-гаас бүрдэнэ. Main memory нь өгөгдлийг түр хадгалах бөгөөд компьютер бүрд хүчин чадал нь ялгаатай байдаг. Register нь CPU дэх завсрын үе бөгөөд боловсруулах явцад өгөгдлийг хадгалдаг. Нэг программыг бүрэн гүйцэтгэх үеийг машин цикль гэнэ. Процессорын хурд нь 3 замаар тодорхойлогдоно. Үүнд: секундэд ногдох хувь (fraction), MIPS, flops (уналт)


ALU ба control unit. Энэ 2 нь электрон зам буюу bus-аар холбогдоно.
Соntrol unit: Программын ажиллах зарчмыг хэрхэн гүйцэтгэхийг компьютерийн бусад хэсгүүдэд хэлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь main memory ба ALU-гийн хооронд электрон сигналын хөдөлгөөнийг чиглүүлж өгдөг. Мөн main memory ба оролт гаралтын төхөөрөмжийн хоорондын сигналыг зохион байгуулдаг.
ALU: Энэ нь арифметик ба логик үйлдлийг гүйцэтгэж эдгээр үйлдлийн хурдыг хянадаг.
Арифметик үйлдэлд математикийн үндсэн үйлдэл болох нэмэх, хасах, үржих, хуваах,
(+, -, *, /)
Логик үйлдэлд харьцуулалт орно. (=, >, <, =>, <=).
CPU-гийн хүчин чадлыг word гэсэн хэмжээгээр илэрхийлнэ. Word гэдэг нь CPU-гээр тухайн агшинд хадгалагдаж тооцоологдож буй битийн тоог хэлнэ. Их тооны word компьютерийн хурд төдий хурдан байгааг заана.
8 bit компьютер гэдэг нь тухайн агшинд CPU нь дээд тал нь 8 bit-ийн өгөгдлийн дамжуулах чадварыг илэрхийлнэ. 32 bit-ийн компьютер гэвэл 4 byte-ийг боловсруулна гэсэн үг.
Main memory: Main memory-ийг primary storage, internal memory, or RAM – working storage гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь 3 үүргийг гүйцэтгэнэ.
  1. Боловсруулах өгөгдлийг хадгалах
  2. Өгөгдөл боловсруулахын тулд программын зааврыг өөртөө барих
  3. Боловсруулсан мэдээлэлээ гаралт эсвэл хадгалах төхөөрөмж үрүү явуултал нь барьж байх
Санах ойн хэмжээ нь тухайн агшинд компьютер нь хэдий хэмжээний программ ба өгөгдөл, файлуудтай ажиллах хэмжээг тодорхойлно.
Main memory-ийн хувьд 2 гол ойлголт байдаг.
  1. Үүнд агуулагдаж буй өгөгдөл нь түр зуурынх байна. Компьютерийн тэжээлийг салангуут түүнд орших бүхий л өгөгдлүүд, программ арилна. Тийм учраас тухайн өгөгдлийг хадгалъя гэвэл хоёрдогч хадгалах төхөөрөмж болох диск,  tape-д хадгална.
  2. Санах ой хэмжээ их чухал. Энэ нь тухайн агшинд хэдий хэрийн өгөгдөл программ ашиглах боломжийг харуулна.

Registers:
Control unit болон ALU нь компьютерийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор регистрийг ашигладаг. Регистр боловсруулах явцад өгөгдлийг түр хадгалахад зориулсан өндөр хурдтай муж юм.
Өөрөөр хэлбэл RAM нь цаашид хэрэглэгдэх материалыг барьж байдаг бол регистр нь боловсруулалтын явцад цаашид түүнийг барьж байдаг.
Компьютер нь программ болон өгөгдлийг RAM-аас регистр үрүү боловсруултын тулд ачаалах бөгөөд энэ нь процессорыг хурдасгахад тусладаг. Регистр нь программын регистр (instruction register), хаягийн регистр (address register), storage register, accumulator register гэсэн төрлүүд байдаг.

Машин цикл:
Компьютер нь хэрхэн санах ой дээр байгаа өгөгдлийн замыг хадгалдаг вэ? Шуудангийн хаяг шиг энэ нь хаяг ашигладаг. Санах ой нь тодорхой тоогоор дүрслэгдэх байршил заасан хаяг ашиглах бөгөөд боловсруулах явцад өгөгдөл эсвэл программын тэмдэгтийг хадгалж буй байршил юм.
Тэмдэгтийг боловсруулахдаа CPU-ийн control unit нь санах ой дахь түүний хаягаас тэмдэгтийг сэргээж регистрт байрлуулдаг. Энэ нь машин циклийн анхны алхам юм.
Машин цикл гэдэг нь нэг программыг биелүүлэхэд гүйцэтгэх үйлдлийн дараалал юм. Машин цикл нь:
-                      Instruction cycle (fetches, decodes)
-                      Execution cycle (executes, stores)
Instruction cycle:
  1. Санах ойгоос заавар (instruction) –ийг авах
  2. Instruction-ийг хөрвүүлэх (юу болохыг нь тодорхойлох)
Execution cycle
  1. ALU нь instruction –ийг гүйцэтгэнэ. (өгөгдөлд үйлдэл хийх)
  2. Боловсрогдсон үр дүнг санах ой эсвэл регистрт хадгалах
Машин циклийн эдгээр үйлдэл нь систем clock-той зэрэгцэн явагдана. Микропроцессорын цагны хурд MGZ – ээр хэмжигдэх бөгөөд компьютерийг худалдан авахад энэ нь анхаарах ёстой хүчин зүйл болдог юм.
Системийн цаг: Хүмүүс компьютерийн хурдны талаар ярьдаг. Энэ нь өгөгдлийг мэдээлэл үрүү хэр хурдан боловсруулан гаргаж буйг илтгэдэг юм. Компьютер бүр системийн цагтай байдаг. Системийн цаг нь компьютерийн доторх үйлдлүүд хэр хурдан байгааг хянадаг. Системийн цаг нь кварц талсттай тогтмол чичирхийллээр бий болно.
Тоон пульсын бат бөх төв процессорын урсгал уруу дамжуулах хурд нь MHz –ээр хэмжигдэх бөгөөд 1MHz гэдэг нь секундэд 1 сая машин цикд гүйцэтгэж байгааг илэрхийлнэ
Компьютерт өгөгдөл, программууд нь хэрхэн дүрслэгддэг вэ?
Компьютер нь хоёртын т/с-ээр өгөгдлийг дүрслэдэг. Өгөгдөл нь бит, byte, kb, mb, gbyte, TB-аар хэмжигддэг. Бинар кодны EBCDIC, ASCII – 8 , Unicode гэсэн түгээмэл схемүүд байдаг.
Бинар систем: 2-тын тооллын системийг ашиглана.
Аравтын тооллын систем нь 10 хүртэлх тоог ашигладаг. (0, 1 … 9 ) Үүнтэй төсөөтэй 2-тын систем тооллын систем нь 0 ба 1-ийг хэрэглэнэ. Эндээс 0 нь цахилгаан гүйдэл байхгүйг 1 нь байгааг илэрхийлнэ.
Жнь: Н үсгийг электрон сигналд хөрвүүлбэл 01001000 буюу off- on- off- off – on- off-off- off. Компьютерийн гар дээрх Н үсгийг дарангуут энэхүү тэмдэгт компьютер ойлгоцхуйц электрон импульсын дараалалд хувирдаг.
Компьютер нь хэдий хэмжээ 0 ба 1 –ийг хатуу диск, компьютерт агуулж чадах вэ? Доорх нэгжээр хэмжээг илэрхийлнэ.
Bit: 0 ба 1 – ийн бит
Byte: 8 битийн нэгдэл = 1 byte
Kilobyte: (kb)= 1000 byte (үнэн хэрэгтээ 1024 byte-тай тэнцүү)
Megabyte: (mb)= 1000 kbyte
Gigabyte: (Gb)= 1000 Mkbyte
Tegabyte: (Tb)= 1000 Gbyte
8 транзистрын хослолоор компьютерт byte нь дүрслэгддэг. Тэмдэгтийг кодлох 3 төрлийн схемийн тухай ярилцъя. EBCDIC, ASCII – 8 нь 8 битийг, Unicode нь 16 битийг кодын системд ашигладаг.
EBCDIC – Extended Binary Coded Decimal Interchange Code – Энэ нь  mainframe компьютерт хэрэглэгдэнэ.
ASCII – 8 : American Standart Code for Information Interchange – Энэхүү бинар код нь ихэвчлэн микрокомпьютерт ашигладаг. ASCII нь үндсэндээ 7 битийг ашиглах боловч Япон, Хятад хэлийг дүрсэлж чаддаггүй.
Unicode: Энэ нь тэмдэгт бүрд 16 битийг ашигладаг. Ингэснээр 256 тэмдэгт дүрслэх ASCII – 8 – аас 65536 тэмдэгтээс дүрсэлж чадахуйц боломжтой болдог.
Хэдий тийм боловч Unicode нь 2 дахин их. Санах ойн зам хатуу дискний зай эзэлдэг. Мөн ихэнх программ хангамж, өгөгдлийн бааз нь 8 битийн стандарт хэрэглэдэг тул хөрвүүлэлтэд тодорхой хугацаа зарцуулдаг.

Parity bit
Цаг агаар, цахилгааны хэлбэлзэл гэх мэт олон хүчин зүйлс битийг дамжуулж буй цахилгаан гүйдэлд интерференц үзүүлж болзошгүй. Иймэрхүү алдаа илэрвэл компьютерийн хэрхэн мэдэх вэ? Parity Bit –ийг ашиглан үүнээс сэргийлнэ. Parity Bit-ийг check bit гэж нэрлэх ба алдаагүй дамжуулалтын тулд byte-ийн төгсгөлд 4 bit залгадаг. Parity нь тэгш эсвэл сондгой гэж байдаг.
Parity тэгш хэмийн тухай ярья.
Н үсэг нь 01001000. Энэ нь 2 ширхэг 1- т байна. 1-тийн нийлбэр тэгш байлгахын тулд  9 дэх битийг 0 –ийг сонгоно.
О үсгийн тухайд 01001111 таван ширхэг 1 –т байна. Тэгш байлгахын тулд  дахин нэг 1 –ийг parity bit – ээр сонгоно.
Системийн программ хангамж компьютерийн нягт алдаагүй байдлын тулд байнга автоматаар шалгана. Хэрэв алдаа илэрвэл “ Parity Error “ юунаас алдаа бий болгосоныг тодорхойлох зорилгоор техникчид хандах хэрэгтэй.

Машины хэл
Apple Macintosh дээр ажилладаг программ хангамж яагаад шууд IBM компьютер дээр ажилладаггүй вэ? Учир нь машин бүр өөрийн хэлтэй байдаг.
2-2Машины хэл гэж компьютер дээр шууд ажиллахуйц бинор төрлийн программчллын хэл юм. Ихэнх хүмүүс машины хэл дээр бичсэн instruction их төвөгтэй, зөвхөн 0 ба 1 байдаг гэдэг. Гэвч компьютер үүнийг л ойлгож, байршил, үйлдлийг 0, 1 –ээр илэрхийлдэг. Тэгэхээр хүмүүст илүү ойр, ойлгомжтой болгохын тулд хэлний хөрвүүлэгч тусгай системийн программын бий болгосон.
Микрокомпьютерийн системийн хэсэг
Системийн хэсэг, кабинет эд, тэжээлийн блок, эх хавтан, CPU гэх тусгай процессорын чип, RAM,ROM, бусад санах ой ( cache,VRAM,flash ), expansion slot & boards, bus lines, ports, PCMCIA slots & cards гэх мэт электрон бүрэлдэхүүнүүд байна.

Тэжээлийн блок
Залгуураас авах тэжээл хувьсах гүйдэл байдаг. (АС) Харин микроком нь DC буюу тогтмол гүйдлийг ашигладаг. Тэжээлийн блок гэх төхөөрөмж нь АС-г DC-рүү хөрвүүлж компьютерийг ажиллахад бэлэн болгодог. Компьютерийн хайрцагны гадна байрлах on/off  товчин дээр дарснаар тэжээл компьютерийн эд хангамжууд очиж ажилд бэлэн болно.
Микрокомпьютерийн дотор цахилгаан бий болсноор дулаан ялгаруулах бөгөөд  хэт халуун болгохоос сэргийлэх хөргөгч, сэнсийг ба бусад эд ангиуд байрлуулдаг.
Гаднаас ирж буй АС гүйдэл нь байнга хэлбэлзэлтэй байдаг. Гэнэт хүчдэл ихсэх, багассанаас болж компьютер шатах ( эх хавтан шатах ) аюултай байдаг. Иймд хүчдэлийн хэлбэлзэлээс сэргийлэх зорилгоор 3-н төрлийн хүчдэлийн хамгаалалт хийж болдог. Үүнд:Surge protector, voltage regulator, UPS units.

Ø    Surge protector: Гэнэтийн өндөр хүчдэлийн улмаас компьютер эвдрэх аюулаас сэргийлэх төхөөрөмж. Компьютер нь surge protector руу залгагдаж, protector нь тогны залгуур руу залгагдана. ( spike, surge )
Ø    Voltage regulator: Хангалттай тэжээл ирэхгүйн улмаас эвдрэх аюулаас хамгаалах төхөөрөмж. ( brow nouts, sags )
Ø    UPS: unitinterruptible power suply: Батерей бүхий төхөөрөмж. Тог тасрахад компьютерийг тэжээлээр хангасан хэвээр, мөн хэт өндөр хүчдэлээс сэргийлнэ. UPS нь ойролцоогоор 5-30 мин тогоор хангана. Компьютерт ирэх ёстой тог унангуут ажиллаж эхэлдэг.

 

Интернетээс хэрэгтэй зүйлээ яаж олох вэ?

И-мэйл Хэвлэх PDF
 
Интернэтийн энэ их өргөн зайд таны хэрэгцээ шаардлагад тохируулсан олон янзын программ хангамж түүлүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэн хэрэглэгчдийнхээ гар дээр очиж байна. Харин аливаад үнэ төлөх дургүй Монголчуудын хувьд аль болохоор үнэгүй олчих санаатай энд тэндэхийн сайтуудыг хэсдэг. Тэгвэл та
  бүхэндээ энэ удаагийн зөвлөмжөөрөө интернэтээс хэрхэн программ хангамж, кино, дуу, видео клип зэргийг хайж олж авах талаар зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
Жишээ нь  танд өчигдөрхөн нээлтэй хийсэн нэгэн кино хэрэг боллоо гэж саная
Torrent -  Энэ нэрийг ихэнх хүмүүс сонссон байх. Torrent гэдэг нь p2p сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид өөрийн файлыг бусадтай шууд хуваалцах боломжыг олгодог юм. Torrent нь таны файлыг интенэт ертөнцөд share хийж байна гэж ойлгож болно.  Та www.bittorrent.com эсвэл www.utorrent.com зэрэг сайтуудруу орж torrent файл үүсгэх torrent татах программыг татаж аваарай. Уг программ таны компьютерт суусан бол www.mininova.org www.bittorrent.am зэрэг сайтууд руу орж хэрэгцээт киноныхоо нэрээр хайлт хийгээрэй. Үр дүн мэдээж гарч л таараа. Та гарч ирэх үр дүнгүүдээс seeds буюу илгээгчдийн тоо их байгаа torrent файлыг сонгоно уу. Мөн та Limeware зэрэг p2p программууд ашиглаж болно. Нэг осолтой тал нь дээрх программаар вирус их дамждаг гэдгийг анхаараарай. Torrent-н хувьд татсан файл чинь л вирусгүй бол дажгүй.
Хайлтын систем - Мэдээж хамгийн түрүүнд хийх сонголт бол дэлхийд алдартай маш олон сая сайтуудыг өөртөө индексжүүлж хадгалсан хайлтын системүүдийг ашиглах. Таны хамгийн их хэрэглэдэг Google бол миний хувьд хамгийн сайн нь санагдсан. Та одоо гүүгл дээрээ шууд л киноныхоо нэрийг бичээд эхэлж байна уу. Үгүй шүү. Энэ нь танд хэрэгцээт үр дүнг гаргаж өгөхөөсөө илүү тухайн кинотой холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ л гэсэн үг. Харин та (киноны нэр + варез) энэ байдлаар хайлт хийвэл уг киног оруулсан орсын варез сайтууд гараад ирэх болно. Яагаад заавал орсууд гэж үү? Яагаад гэвэл оросын пиратууд дэлхийд хамгийн алдартай. Өчигдөр нээлтээ хийсэн кино өнөөдөр л пиратуудын гарт ороод ирнэ гэсэн үг. Хайлтын системийг программ хангамж хэрэгтэй болсон үед (программын нэр + cracked) гэсэн хайлт хийвэл хүсэж байсан үр дүн гараад ирнэ.
Google хайлтын системийг share.gogo.mn –д яаж ашиглах вэ?  Яагаад заавал share.gogo.mn-г сонговоо гэвэл хүмүүс Монгол хостноос татвал хурдан байдаг гээд байдаг юм.
Танд болдын crazy fashion  гэдэг дуу хэрэг боллоо гэж бодоё. Тэгвэл та google дээр (crazy fasion site:share.gogo.mn) гэсэн хайлт хийвэл та энэ дуутай боллоо л гэсэн үг. Та дээрх аргыг share.citi.mn, share.aiax.mn зэрэг сайтууд дээр мөн ашиглаж болно шүү дээ. Мэдээж зарим хайсан зүйл чинь гарч ирэхгүй ч байж болно шүү дээ.
Share server-үүдийн хайлтын систем ашиглах - Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг share сайтуудаас дурдвал Rapidshare.com, Rapidshare.de, Megaupload, Easyshare.com, 4shared.com, Mediafire.com.  Дээрх томоохон файл хостинг системүүдээс хайлт хийх боломжтой хэд хэдэн сайтуудыг доор жагсаая:
·         http://www.filestube.com -  rapidshare.com megaupload.com depositfiles.com filefactory.com зэрэг сайтуудаас хайлт хийнэ
·         http://www.rapidshare1.com – Мэдээж Rapidshare-н сангаас хайлт хийнэ
·         http://filefab.com – Rapidshare -с хайлт хийнэ
·         http://www.megadownload.net – Megaupload, Rapidshare сайтуудаас хайна
 Варез сайтууд - За энэ арга бол варез сайтууд  дээр гарсан мэдээлэлүүдийг өөртөө сан болгон үүсгэдэг сайтууд юм. Яг л bittorrent.am шиг. Өөрийн ангилал үүсгэсэн ийм төрлийн сайтуудад өдөрт л олон арван мэдээлэл нэмэгддэг шүү. Өөрийн ордог сайтуудаас оруулъя:
·         http://www.phazeddl.com
Миний дээрх аргууд дээр өөрийн хэрэгцээт зүйл олох өөр арга байвал comment дээр бичээрэй. Дээрх аргууд нь download тал дээр илүү үр дүнтэй ажиллах юм.


Нөүтбүүкний зөв хэрэглээ ба хамгаалалт

И-мэйл Хэвлэх PDF
 
Хэрвээ та зөөврийн компьютер авах гэж байгаа бол эсвэл аваад удаагүй бол хэрхэн зөв хэрэглэх талаар сайн мэдэхгүй байж болох юм.
Та дэлгэцийг цэвэрхэн байлгах болон гарын тоосыг нь арчих гэх мэт хэдхэн мөрдлөгийг мөрдсөнөөр маш урт хугацаанд өөрийн компьютерийг хэрэглэх боломжтой. Таны лаптопын урт хугацаанд хэрэглэхэд чухал нөлөөлөх хүчин зүйл бол хангалттай агааржуулалт бүхий сэрүүн орчинд ажиллаж байх явдал юм.
Лаптоп нь маш бага зайд олон тооны эд зүйлийг суурилуулж угсарснаас гадна тэдгээр хэсгүүд нь тус тусдаа халдаг. Дамаа өндөр хүч шаарддаг сүүлийн үеийн хүчирхэг програм болон тоглоом ажиллуулахад бүр ч их дулаан ялгарна. Үүнээс сэрэмжлэхдээ та лаптопныхоо сэнсний өмнө юу ч тавилгүй чөлөөтэй агаар оруулж байх нь хэвийн ажиллахад нь чухал үүрэгтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Сайн агааржуулалттай байх тусам халах нь багасна. Аюулгүй байдлын үүднээс нэмж хэлэхэд та өөрийн өвөр дээр компьютераа тавихаасаа өмнө доод хэсгийг нь шалгаж байхад илүүдэхгүй шүү.
Таны лаптопын доод хэсэг хэтэрхий их халсан байвал таны арьсыг түлэх аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй.
LCD дэлгэцэд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй.
Магадгүй энэ нь таны хурууг даган долгион үүсэж байгаа нь зугаатай хэдий ч ... LCD дэлгэц хэврэг гэдгийг анхаарч болгоомжлох нь зүйтэй. Түүнийг цэвэрлэхдээ ч тун болгоомжтой хүрэх хэрэгтэй. Аль болох гэмтээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл та илүү мөнгө төлөн засуулах (засуулаад сайжрахаасаа илүү муу болдог), бүр шинийг ч авах болж магадгүй.
Хэрэглэж байхдаа лаптопыг унагаахаас сэргийл.
Гадагш гарах болон аяллаар явахдаа зориулалтын цүнхэнд нь хийгээд аюулгүй зөөвөрлөх нь хамгийн сайн. Мөн ширээний өнцөг булан хэсэг, ямар нэгэн тогтвор муутай зүйл дээр битгий орхиорой. Нэг л азгүйтэл таныг зөөврийн оффисоос тань салгах болно. Мөн лаптопны доод хэсэгт нь резинээр хөл хийж өгвөл гулгаж унах аюулаас хамгаалах болно.
Хэрвээ та ажиллах болон тоглож байхдаа юм уух гэж байгаа бол болгоомжтой бай.
Таны дусаасан хэдхэн дусал шингэн лаптопыг бүрэн гэмтээх чадалтай. Энэ бол зөвхөн гар биш. Бүхэл бүтэн компьютер тэр гарын дор бий гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та лаптопын хажууд юм идэх гэж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэйгээс гадна дууссаныхаа дараа гадаргуугийн завааруулсан хэсгийг заавал цэвэрлэх хэрэгтэй.
Хамгаалалтын хувьд гэвэл таны хамгийн чухал програм антивирусийн програм байх ёстой.
Хоёрт гэвэл байнга сайжруулж байх хэрэгтэй. Нэг удаа вирусийн програм аваад 6-н сар сайжруулахгүй явбал үүний зорилго байхгүй болно. Хэрвээ сайжруулахгүй бол таны лаптоп нэг сард мянга мянган шинэ вирусээр дүүрэх болно. Ихэнх антивирусийн програмууд автоматаар сайжруулах үйлдэлтэй байдаг. хэрвээ энэ үйлдэл байхгүй бол байнга өөрөө сайжруулж байхаа мартуузай.
Поп-ап нь яршигтай ч заналхийлэгчдийг хаагч болно. Хэрвээ түүнийг суулгахыг хүсвэл Google toolbar(http://tools.google.com-нд байгаа)-г суулгаж болно. Үүнийг суулгаснаар хулганын даралт болгонд гарч ирэх ядаргаануудыг болиулах болно. Зарим нэгэн вируснууд поп-апыг давж суух чадвартай байдаг.
Үргэлжлүүлээд тагнуул програмуудын талаар ярья. Энэ нь поп-апыг үл тоомсорлон таны компьютерт сууж хор хөнөөлөө явуулах чадвартай програм юм. Хамгийн сайн үүний эсрэг тэмцэгч бол La¬vasoft-ын Ad-Aware хэмээх бүтээгдэхүүн юм. Түүнийг ашиглан сайжруулаад л таны лаптопд суучихсан байгаа танд хор хүргэж буй програмуудыг устгах нь танд таатай байх болно.
Сүүлийн зөвлөгөө.
Таны лаптоп сүлжээнд холбогдож ажилладаг бол Firewall ашиглах хэрэгтэй. XP-ийн өөрт нь ирдэг Firewall болон Norton-ийхийг ашиглавал танд маш их ашиг тусаа өгөх болно. Энэ хэрэггүй порт болон нүхнүүдийг хааж хакер болон вирус таны хард дискэнд нууцаар орохоос хамгаална. За тэгээд антивирус firewall 2-ын нэгдэл таны компьютерийг вирусийн дайралтаас хамгаалж цэвэрхэн байлгах болно. Таны лаптоп цэвэрхэн тохиромжтой орчинд ажиллаж байгааг та өөрөө л хариуцах ёстой гэдгийг анхааруулъя. Ийм нөхцөлийг та хангаж чадсан бол таны лаптоп удаан ашиглагдах нь гарцаагүй.
Зөөврийн Компьютерийн Зарим Үзүүлэлтийн Тайлбар
Product number энэ хэсэгт лаптопны нэр байдаг. Тухайлбал COMPAQ pressario V-3011TU, Toshiba Satel¬lite A-80, HP pavilion гэх мэт. Брэндийн нэрийн ардаас үргэлжилсэн үг болон тоонууд нь тэр бүтээгдэхүүний ямар ангиллын бүтээгдэхүүн болохыг заадаг. Энэ хэсэгт нэг их ач холбогдол өгсний хэрэггүй. Гэхдээ интернэтээс тухайн бүтээгдэхүүний хэрэгтэй програм сайжруулсан хувилбар гэх мэт зүйлсийг татахад энэхүү хэсэг хэрэг болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Microprocessor энэ хэсэг бол CPU-ний үзүүлэлтийг харуулдаг хэсэг. Жишээ нь Intel Centrino m 1,73 GHz (2mb L2 800) жишээ нь энэхүү CPU-г тайлбарлахад Интел компанид үйлдвэрлэгдсэн Centrino m ангиллын 1,73GHz хурдтай, 2-р зэргийн 2мв-ийн багтаамжтай үүр бүхий, 800MHz-ийн FSB-тэй.
Video graphics энд видео график картын үзүүлэлт байрлана. График картыг бүгдийг нь тайлбарлая гэвэл барагдахгүй. Харин ерөнхий манайд голдуу байдаг картаас нэг хоёрыг тайлбарлая. INTEL Ex.Graphics 128 mb үүнийг тайлбарлавал Intel -д үйлдвэрлэгдсэн сайжруулсан карт 128мв-ын чадалтай. Үүнээс гадна GeForce хэмээх график картууд байдаг.
Hard drive үүнийг та бүхэн сайн мэдэх биз ээ. Мэдээж энэ бол хамгийн чухал мэдээлэл хадгалагч төхөөрөмж шүү дээ. Үүний үзүүлэлт ихэвчлэн 60GB enhanced IDE 7200rpm гэх мэт байдаг. Энэ нь 60GB-ын багтаамжтай ба enhanced IDE гэдэг нь холболтыг заадаг. Сүүлийн үеийн хард дискнүүд SATA хэмээх авсаархан холболттой болсон. 7200rpm энэ секундэд эргэх хурд бөгөөд энэ их байвал мэдээлэл хайх хурд нь сайн байна гэсэн үг билээ. EIDE, IDE, SATA, SCSI гэсэн холболттой байдаг.
Memory бас RAM ч гэсэн болно. 512MB DDR 333MHz 512МВ-ын чадалтай DDR нь төрлийг заана. Харин 333MHz бол санах хурд юм. 433 ч гэж бий. DDR, RDRAM, SDRAM, DRAM, EDO гэсэн 5-н янзын мемори байдаг. Хамгийн их хэрэглэгддэг нь DDR юм.
Multimedia drive энэ нь нэмэлт төхөөрөмжүүдийг заадаг. Үүнд CD-ROM болон бусад нэмэлт төхөөрөмжүүд орно. Энэ удаад зөвхөн CD-ROM-ыг авч үзэхэд дотроо CD-ROM., CD-RW, DVD-ROM, DVD-RW, Combo гэх мэт олон янз байдаг. CD-R бол зөвхөн CD уншина. Харин CD-RW нь CD уншихаас гадна CD бичнэ. DVD-R DVD уншина. DVD-RW нь DVD бичнэ. Combo бол DVD уншина CD бичнэ харин DVD бичиж чадахгүй.
Display дэлгэцийн хэр том болох ямар технологиор үйлдвэрлэгдсэн гэдгийг энэ талбар хэлж өгнө.
Жишээ болгож 14'1 WXBRITE FILTER LCD(WideScreen) үзүүлэлтийг авч байна. 14,1" хэмжээтэй. өргөн ойлтын эсрэг шүүлтүүр бүхий LCD өргөн дэлгэцтэй. LCD-нээс гадна TFT, Active Matrix, Passive Matrix гэх мэт дэлгэц байдаг. Зарим нэгэн дэлгэц тусгайлан ердийн хэмжээнээс өргөн байдаг.
Энэ дэлгэцийн хувьд өргөн дэлгэцтэй байна. Мөн дэлгэц авахдаа анхаарах зүйл бол нягтрал юм. VGA: 640 X 480 Pixels SVGA: 800 X 600 Pixels XGA: 1024 X 768 Pixels SXGA: 1280 X 1024 Pixels UXGA: 1600 X 1200 Pixels QXGA: 2048X 1536 Pixels гэх мэт байдаг. Мөн нягтрал нь дэлгэцийн хэмжээнээс хамаарах хамаарлыг доор гаргалаа. 15 in.1024 x 768, 17in.1600 x 1200, 19 in.1600 x 1200, 21 in.1800 x 1440. гаргаж чадах өнгөний хувьд 4-bit: 16, 8-bit: 256, 16-bit: 65,536, 24-bit:16,777,216 өнгийг тус тус гаргах чадалтай байдаг.
Fax/modem энд мэдээж факсын аппарат болон модемын тухай мэдээлэл байдаг. Аналоги болон тоон гэсэн хоёр төрлийн модем байдаг. Аналоги нь утасны шугамаар мэдээллийг электрон импульс(долгион) болгон хувиргаж илгээдэг. Тоон модем харин мэдээллийг тоо болгон хувиргаж илгээдэг ба аналоги модемыг бодвол ижил хугацаанд хамаагүй их мэдээлэл дамжуулж хүлээн авах боломжтой.
Network card сүлжээний карт. Ethernet: 10BaseT энэ нь маш удаан зөвхөн 10 Mbps. Fast Ethernet: 100BaseT 100 Mbps. Gigabit Ethernet: 1000BaseT 1Gbps. IEEE 1394: 800 Mbps-аас 3,200 Mpbs хурдтай ажиллаж чадна. fiber and cat5 cable.
Bluetooth: утасгүй холбоо. 720 kbps transfer rate. 10 -100 метрийн зайнаас хүлээн авч чадна. Sound дууны системийн хувьд зарим нэгэн лаптоп өөртөө бүрэн чанга яригчийн системийн хамт ирдэг.
Өөр дээрээ чанга яригчтай ч байдаг. PC card slots энэ хэсэгт ямар ямар зүйл холбох нэмэлт оролтуудтай вэ гэдгийг харуулдаг. Үүнийг шууд нэг жишээн дээр тайлбарлая. 3хUSB 2.0, parallel, vga out, IEEE 1394 infrared connectivity, 5.1card reader, serial port, 1x PCMCIA бол 3-н ширхэг USB2,0 залгуур, параллель порт, видео гаралттай. WiFi утасгүй холболттой. 5,1 SD, Memory stick зэргийг уншигчтай, сериал порттой, PC¬MCIA-н нэг оролттой гэх мэт ихэвчлэн иймэрхүү л байх болно.
Weight жин бол нэлээн чухал үзүүлэлт гэхэд хилсдэхгүй. Хөнгөн авсаархан зүйлийг авч явахад хүртэл урамтай шүү дээ. Харин хөнгөн болох тусам үнэ өсөх нь мэдээж. Мөн хөнгөн авсаархан болгохын тулд нарийн технологи хэрэглэснээр үнэ өсөхөөс өөр аргагүй л юм даа.


 



Буцах