Програм хангамжийн хөгжүүлэлт
Програм зохиохын (програм хангамж хөгжүүлэлт) тулд тодорхой дэс дараалал бүхий алхмуудыг хийх хэрэгтэй. Үүнд програмын талаар ерөнхий судалгаа хийх, хэрэглэгчийн хэрэгцээ ба шаардлагыг тодорхойлох, загварчлан төлөвлөх, түүн дээр тулгуурлан програм зохиох, зохиосныхоо дараа шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах, цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх зэрэг програм зохиох явцад хийгдэж болох олон үйл ажиллагаанууд орно. Ялангуяа програм анх зохиож эхлэхэд маркетинг, мэдээлэл технологи, судалгаа, менежмент зэрэг програм зохиох ажилтай холбоотой салбар болгоны хамтын үйл ажиллагаа нэн чухал байдаг.
Програм хангамжийг хөгжүүлэх процесс:
Програм хангамжийг хөгжүүлэх процесс:
"Тодорхой дэс дараалал бүхий алхмуудыг" програм хангамж хөгжүүлэх процесс гэж нэрлэдэг. Үүнд:
- Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг авах
- Тодорхойлолт (Програмыг тодорхойлох)
- Архитектур (Програмын бүтэц)Жамаа
- Загварчлал
- Хийх (Код бичих)
- Тест хийх
- Суулгалт
- Арчилгаа